Өргөн хэвлэл

Та бидний хэлж заншсан хулдаасан хэвлэл буюу өргөн форматын хэвлэл нь тусгайлсан хулдаасан хэвлэлийн хүчиллэг будгаар хэвлэдэг өнгөт хэвлэл юм. Үндсэн ажиллах горим нь өнгөт принтерийн зарчмаар хэвлэдэг. Өргөн хэвлэл нь А2 буюу 42 см-с өргөнтэй хэвлэл юм. Хэвлэлийн машин нь 60см, 90cм, 120см, 160см 180см болон 3,2 метрийн өргөнтэй бөгөөд хэвлэлийн машинаас хамаарч хурд нягтаршил нь өөр өөр байдаг. Энэ төрлийн хэвлэлээр та бүхэн томоохон хэмжээний хэвлэл болох төрөл бүрийн хаяг реклам, самбар, фото зураг, баннер стэнд болон мэдээллийн самбар хэвлэх боломжтой.

Leave a reply